Гэр > Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл

ТӨСӨЛ

“АЙ ГЭР МОНГОЛИА” ХХК-ИЙН IGER ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН

 ЗАРЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

 

  • Нийтлэг үндэслэл

 

      1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Ай гэр монголиа” ХХК-ийн /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/ бүтээгдэхүүн болох IGER.MN үл хөдлөх хөрөнгийн зарын цахим систем /цаашид “Систем” гэх/ ашиглах иргэн, аж ахуйн нэгж байгууллага /цаашид “Хэрэглэгч” гэх/-ын хооронд үүсэх харилцааг зохицуулна. 
      2.  Хэрэглэгч нь системийг ашиглахаасаа өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцаж зөвшөөрсөн байна. 

 

  • Нэр томьёоны тодорхойлолт 
  • “IGER.MN үл хөдлөх зарын цахим систем” гэж Үйлчилгээ үзүүлэгчээс хөгжүүлж хэрэглэгчид үл хөдлөх хөрөнгийн зар байршуулах үйлчилгээг санал болгож буй гар утасны аппликейшн, веб системийг; 
  • “Хэрэглэгч” гэж энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг; 
  • “Үйлчилгээний нөхцөл” гэж хэрэглэгчдэд үйлчилгээг ашиглахад мөрдөх дүрэм, заавар болон бусад нөхцөлийг тусгасан нийтэд нээлттэй байршуулсан цахим баримт бичгийг; 
  • Үйлчилгээний төлбөр гэж үйлчилгээ үзүүлэгчээс баталсан хэрэглэгч өөрийн үл хөдлөх хөрөнгийн зарыг байршуулахад төлөх үйлчилгээний төлбөрийг; 
  • Хэрэглэгчийн бүртгэл 

 

      1. Хэрэглэгч нь системд бүртгүүлэхдээ шаардлагатай мэдээллийг талбар тус бүрд үнэн зөв бөглөх бөгөөд өөрийн өөрчлөгдсөн мэдээллийг тухай бүр шинэчилнэ. 
      2. Хэрэглэгч өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр нууц үгний хамгаалалтад бүрэн хариуцлага хүлээнэ. 
      3. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, системд бүртгүүлж хэрэглэгч болсон тохиолдолд (овог, нэр, утасны дугаар, цахим хаяг) зэрэг мэдээллийг цуглуулахыг зөвшөөрсөн гэж ойлгоно.  

 

  • Талуудын эрх, үүрэг 

 

      1. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх: 
        1. Хэрэглэгчээс үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлэхийг шаардах; 
        2. Зөвшөөрөгдсөнөөс бусад төрлийн зарыг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр системээс устгах; 
        3. Үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх, өөрчлөх; 
        4. Үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох; 
        5. Системд байршуулсан зарыг холбогдох мэдээллийг хамт бусад олон нийтийн сүлжээнд түгээх, сурталчлах эрхтэй бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөрийг хэрэглэгчид төлөхгүй байх;
      2. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг: 
        1. Системийн хэвийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах; 
        2. Системд шаардлагатай өөрчлөлт, сайжруулалт, нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэх; 
        3. Хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдлыг info@iger.mn цахим хаягаар хүлээн авч холбогдох хариуг хүргүүлэх; 
        4. Зөвшөөрөгдсөнөөс бусад төрлийн зар байршуулсан хэрэглэгчийн зарыг устгах; 
        5. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу хэрэглэгчийн зарыг устгах, өөрчлөх; 
      3. Хэрэглэгчийн эрх; 
        1. Системд өөрийн бүртгэлийг үүсгэж үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарыг байршуулах; 
        2. Өөрийн зарыг зөвшөөрөлгүйгээр өөр хүн системд байршуулсан тохиолдолд холбогдох нотлох баримтын хамт Үйлчилгээ үзүүлэгчид хандан холбогдох арга хэмжээг авхуулах; 
        3. Системд байршуулсан өөрийн зарыг бусад олон нийтийн сүлжээнд түгээх, санал болгох; 
      4. Хэрэглэгчийн үүрэг; 
        1. Үл хөдлөх хөрөнгөөс бусад төрлийн зар системд байршуулахгүй байх; 
        2. Өөрийн байршуулсан зарын үнэн зөв талаарх мэдээлэл болон хууль тогтоомжид харшлахгүй байхыг бүрэн хариуцах; 
        3. Гэмт хэргийн шинжтэй холбогдох хууль тогтоомжоор хориглосон зарыг системд байршуулахгүй байх; 
        4. Зар байршуулахтай холбоотой төлбөр тооцоог төлөх; 
        5. Өөрийн байршуулж буй зартай холбоотой холбогдох бүх төрлийн мэдээллийг мэддэг байх, зар байршуулахдаа тухайн мэдээллийг бүрэн оруулах; 
        6. Системд байршуулсан зарыг бусад олон нийтийн сүлжээгээр түгээхдээ системийн холбоосыг /link/ заавал бичих; 

 

  • Үйлчилгээний төлбөр 

 

      1. Хэрэглэгч системд зар байршуулахад холбогдох үйлчилгээний төлбөрийг төлнө. 
      2. Хэрэглэгч зар байршуулах багц худалдан авах болон нэг удаагийн төлбөрийг төлж зар байршуулах боломжтой байна. 
      3. Үйлчилгээний төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч тогтоох бөгөөд төлбөрийг системд заасны дагуу төлнө.  

 

  • Хариуцлага

 

      1. Хэрэглэгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хасаж, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгоно.  
      2. Хэрэглэгчийн байршуулсан зар нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, залилах төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй. 
      3. Хэрэглэгч холбогдох хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцна. 

 

  • Үйлчилгээний нөхцөлийн хамрах хугацаа, нэмэлт өөрчлөлт

 

      1. Хэрэглэгч системд бүртгэл үүсгэсэн үеэс энэхүү үйлчилгээний нөхцөлийг мөрдөж эхлэх бөгөөд үйлчилгээний нөхцөл нь хугацаагүй байна. 
      2. Үйлчилгээ үзүүлэгч нь урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах бөгөөд үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар системд байршсан өдрөөс дагаж мөрдөгдөнө. 

 

  • Хариуцлага

 

    1. Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна. 
    2. Маргаан гарсан тохиолдолд талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.